ЭРДЭНЭТ КАШМЕР ҮЙЛДВЭР
Эрдэнэт Кашмер үйлдвэр нь анх Нэхмэлийн үйлдвэр нэртэйгээр 2008 онд анх байгуулагдсан. Монгол улсад хамгийн томд тооцогдох нэхмэл эдлэлийн зориулалт бүрт тохирсон боловсруулалтын шугам бүхий иж бүрэн тус үйлдвэр нь жилд 180.0-190.0 т бохир ноолуур, ноос хүлээн авч, ноолуур, хонь, тэмээний ноосон төрөл бүрийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод гадаадын зах зээлийн хэрэглэгчдэд нийлүүлдэг.
Ажиллагсдын тоо: 100 гаруй, үүнээс 27% нь 3-5 жил ажилласан
Ээрэх цехийн хүчин чадал Жилд 75т ноолуур, хонь, тэмээний ноосон дан ба давхар ээрмэл
Нэхмэлийн цехийн хүчин чадал Жилд 460,000м нэхмэл бүтээгдэхүүн
Оёдлын цехийн хүчин чадал Жилд 35,000ш оёмол бүтээгдэхүүн
Сүлжмэлийн цехийн хүчин чадал Жилд 24,000ш сүлжмэл бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүн экспортлогч улсууд ОХУ, Хятад, Япон, Европын Холбооны Улсууд

Дэвшилтэт техник, тоног төхөөрөмж

Эрдэнэт Кашмер үйлдвэр нь Япон, Герман, Итали, Хятад улсад үйлдвэрлэсэн төхөрөөмжөөр бүрэн тоноглогдсон. 2013 онд сүлжмэлийн цехэд суурилуулсан Герман улсын “Stoll cms 530 HP multi gauge” маркийн машины тусламжтайгаар бүтээгдэхүүний нэр төрлийг олшрууллаа.

Нано технологийн боловсруулалт

Тус үйлдвэр, ШУТИС, Нэхмэлийн Хүрээлэнтэй хамтран “Нанотехнологийн аргаар ус, хог болон шингэний гаралтай бохирдлыг шингээдэггүй, өвөрмөц шинж чанартай, ухаалаг даавуу үйлдвэрлэл” инновацийн төсөл хэрэгжүүлж байгаатай холбогдуулан 2014 оны 2 дугаар сард Герман улсын Котема фирмд зохион бүтээсэн нано технологийн боловсруулалтын шугам суурилуулж ус, хир түлхэх чадвартай, гандаж үжирдэггүй, ухаалаг даавуу үйлдвэрлэн анхны инновацийн бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд нийлүүлж эхэллээ.

Олон улсын чанарын гэрчилгээ

Эрдэнэт Кашмер үйлдвэрийн ноолууран болон тэмээний ноосон будаггүй нэхмэл эдлэлд Герман улсын Hohenstein Textile Testing Institute GmbH & Co. KG экспертиз лаборатори олон улсад хүчин төгөлдөр, хүний биед харшилгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүний батламж “OEKO TEX STANDARD 100”-ын гэрчилгээ олголоо.