“Эрдэнэт Хивс” ХХК

“Эрдэнэт хивс” ХХК нь хивс, хивсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дагнасан, Монгол улсын тэргүүлэгч компаниудын нэг билээ.

Монгол орны онгон дагшин байгаль, үлэмж баялаг түүх, уламжлал ба хөгжил дэвшлийн илэрхийлэл манай бүтээгдэхүүнүүд 1981 оноос хойш өрх айлын дулаан тохилог байдал, ажил хэргийн цэмцгэр тансаг орчинг ч чимсээр байна.

Манай компани жилд 250-350 орчим шинэ ба шинэчилсэн загвараар он цагийн эдэлгээг даах, цэвэр хонины ноосон хивс, хивсэнцэр үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн хэрэгцээний 75 хувийг хангадаг.

“Эрдэнэт Хивс” ХХК-ийн эрхэм үнэт зүйл бол чанар юм. Бид нэгдмэл зорилго, хүчээр чанарыг эрхэмлэн хичээн ажилласнаар дэлхийн 20 гаруй оронд нэр хүндтэй нийлүүлэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдлөө.

Дотоодын зах зээлд эзлэх хувь: 75%
Үйлдвэрийн хүчин чадал: Жилд 1’200.0 – 1’500.0 мян м2 хивс
Ажиллагсдын тоо: 350 гаруй
Экспортын хэмжээ: Нийт борлуулалтын 20-25%
Экспортлогч улсууд: Япон, Герман, Хятад, Австрали, Испани, Иордани, Катар, Казахстан, ОХУ, Австрали, Швед зэрэг 20 гаруй улс
Татварын хэмжээ: Жилд 5.6 орчим тэрбум төгрөгийн татвар, НДШ

Оюуны өмчийн бүртгэл, баталгаажуулалт

Тус компанийн үйлдвэрлэн гаргадаг бүтээгдэхүүн бүр нь оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн оюуны бүтээл байдаг. 2011 онд 170 орчим бүтээлийг оюуны өмчид бүртгүүлээд байсан бол энэ тоо 2014 оны байдлаар 400 гаруй болж нэмэгдсэн.

Олон улсын чанарын гэрчилгээ

“Эрдэнэт Хивс” ХХК нь чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр Чанарын удирдлагын ISO 9001:2008 стандартыг хэрэгжүүлсэн улсын 2 дахь компани, цэвэр ноосон эдлэлийн хамгийн нэр хүндтэй “Woolmark ” болон “Woolmark Blend” тэмдгийг эзэмшигч улсын анхдагч компани болсон.

Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхана

Манай компани улсдаа тэргүүлэгч төдийгүй гадаадын зах зээлд ч нөлөөтэй оролцогч болохыг эрмэлздэг. Бид Монгол улсаа төлөөлөн жил бүр Герман, Хятад, Япон, ОХУ, Казакстан зэрэг орноо зохиогдох хивсний төрөлжсөн олон улсын үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож, салбарын төлөөлөгчид, хамт олондоо олон улсын тавцанд өрсөлдөхүйц чадвар, мэдлэг олгоход дэмжин ажилладаг.