“ЭРДЭНЭТ КАШМЕР” ХХК

“Эрдэнэт Кашмер” ХХК нь Нэхмэлийн үйлдвэр нэртэйгээр 2008 онд байгуулагдсан цагаасаа монгол тэмээний ноос, ямааны ноолууран эдлэл үйлдвэрлэж байна.

Монгол тэмээний ноос, ямааны ноолуур уян зөөлөн, дулаан хадгалах чадвар сайтай байдаг нь газарзүйн байршил, эрс тэс уур амьсгал, бэлчээрийн мал аж ахуйтай нягт уялдаатай бөгөөд “Эрдэнэт Кашмер” ХХК-ийн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнүүд дэлхий зах зээл дээр үндэсний брэнд болон худалдаалагддаг.

Тэмээний ноос, ямааны ноолууран бүтээгдэхүүн нь жилийн аль ч улиралд хэрэглэхэд тохиромжтой байдаг ба хүний биед харшил үзүүлдэггүй, халуун хүйтэн, хуурай чийгтэй ямар ч нөхцөлд агаарын солилцоог сайжруулж, тэнцвэржүүлдэг онцлогтой.

Үйлдвэрийн хүчин чадал (жилд): 75т ээрмэл 460,000ш нэхмэл 240,000ш сүлжмэл 35,000ш оёмол
Ажиллагсдын тоо: 100 гаруй
Нэрийн бүтээгдэхүүнүүд: Ноолуур, тэмээний ноосон ба сарлагийн хөөврөн нэхмэл, сүлжмэл, оёмол бүтээгдэхүүн
Экспортын хэмжээ: Нийт үйлдвэрлэлийн 20%
Экспортлогч улсууд: ОХУ, Хятад, Япон, Европын Холбооны Улсууд

Хөрөнгө оруулалт

Монгол орны тансаг баялгийн нэг болох ноолууран бүтээгдэхүүн, эдлэлийг таниулан сурталчлах, байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх дэлхий нийтийн өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангахын тулд тус компани үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх техник технологийн хөрөнгө оруулалтыг тогтмол хийн бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж байна.

Олон улсын чанарын гэрчилгээ

“Эрдэнэт Кашмер” үйлдвэрийн ноолууран болон тэмээний ноосон будаггүй нэхмэл эдлэлд Герман улсын Hohenstein Textile Testing Institute GmbH & Co. KG экспертиз лаборатори олон улсад хүчин төгөлдөр, хүний биед харшилгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүний батламж “Oeko Tex Standard 100” гэрчилгээ олголоо.