“Орхон Инженеринг” ХХК

2014 оны 4-р сард Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр “Эрдэнэт хивс” ХХК-ийн бизнес нэгжүүдийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, цаашид хөгжлийн шинэ шатанд гаргахаар “Орхон Инженеринг” ХХК-ийг бие даасан компани болгон өөрчлөн зохион байгуулсан билээ.

“Орхон Инженеринг” ХХК нь инженерингийн шийдэл боловсруулахаас эхлэн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, тохируулга, програмчлал, засвар үйлчилгээний иж бүрэн үйлчилгээг “Натурал Текстайл Групп”-ийн охин компаниудад үзүүлэхээс гадна Улаанбаатар, Эрдэнэт хотноо төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад захиалгат ажил гүйцэтгэдэг.

Ажиллагсдын тоо: 100 гаруй
Үйлчилгээнүүд: 1. 0.4/6кв хүртэлх цахилгаан шугам сүлжээ, цахилгаан тоноглолын угсралт, тохируулга 2. Дулаан, уур, усны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн угсралт, тохируулга 3. Цахилгаан автоматик, электроникийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, 0.1-55квт-ын цахилгаан хөдөлгүүрийн оношлогоо 4. Мэдээлэлийн технологи, холбоо дохиоллын суурилуулалт 5. Агааржуулалт, салхивчны тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээ

Стандартчлал, аюулгүй байдал, зөвлөх үйлчилгээ

Тус компани нь “Эрдэнэт Хивс” ХХК, “Эрдэнэт Текс” ХХК, “Эрдэнэт Кашмер” ХХК-ийн захиалгын дагуу дэвшилтэт технологийн өндөр хүчин чадал бүхий хөнгөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг сонгох, тэдгээрийг суурилуулах, автоматжуулах, ашиглалтанд оруулахтай холбоотой зөвлөх үйлчилгээ үзүүлэн тухайн үйлдвэрүүдийн аюулгүй, тасралтгүй ажиллагааг хангаж, засвар үйлчилгээг тогтмол гүйцэтгэдэг.