loading

Сүлжмэл бүтээгдэхүүн

Дэлхийн зах зээлд тэргүүлэгч, хамгийн нарийнд тооцогддог монгол ямааны ноолуур, хөвөн зөөлнөөрөө гайхагддаг тэмээний ноосон сүлжмэл бүтээгдэхүүнүүд өдөр тутамд, онцгой үйл явдалд ч таны имижийн илэрхийлэл болно.

Байгалиасаа нөхөн сэргээгддэг ноолуур нь зөв арчилгаа, цэвэрлэгээний үр дүнд үнэ цэн, уян тансаг чанараа жилээс жилд хадгалан загварлаг дэгжин хэвээр байдаг тул хамгийн зөв зарцуулалт гэлцдэг.

Та ноолууран цамцыг зөвхөн хүйтний улиралд хэрэглэнэ гэж бодуузай, ноолуур чийгтэй уур амьсгалд, аагим халуунд ч таныг халхлан хамгаалах олон талт чанартай, гайхалтай бүтээгдэхүүн юм.

  • Байгалийн цэвэр бүтээгдэхүүн
  • Хөнгөн, зөөлөн тансаг байдлыг мэдрүүлнэ
  • Жилийн аль ч улиралд хэрэглэхэд тохиромжтой
  • Агаарын солилцоог сайжруулж, дулаан хадгална
  • Загвар, өнгөний өргөн сонголттой