Нийгмийн хариуцлага
“Натурал Текстайл Групп” нь үндэсний тэргүүлэгч компанийн хувьд хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, дээд зэргийн чанартай, байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн цэвэр үйлдвэрлэл эрхлэх нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарлаж, улсын төсөвт төлөх татвараа цаг хугацаанд нь бүрэн төлж, ажилтнуудаа амьдралын баталгаагаар ханган ажилладаг.

Тус компанийн үндсэн түүхий эд болох ноос ноолуур нь байгалиасаа бүрэн нөхөн сэргээгддэг онцгой давуу талтай хэдий ч үйлдвэрлэлийн бүхий л үйл ажиллагаанд байгаль орчинд хор хөнөөл багатай эд материал, дэвшилтэт техник технологи ашиглаж, цэвэр үйлдвэрлэл явуулахыг эрмэлздэг.

Цэвэр үйлдвэрлэл эрхлэх
  • Түүхий эд
  • Онцгой технологи
  • “Эрдэнэт Кашмер” ХХК-ийн ноолууран болон тэмээний ноосон будаггүй нэхмэл эдлэлд Герман улсын Hohenstein Textile Testing Institute GmbH & Co. KG экспертиз лаборатори олон улсад хүчин төгөлдөр, хүний биед харшилгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүний батламж “Oeko Tex Standard 100” гэрчилгээ олголоо.
Хог хаягдлын зохистой систем хэрэгжүүлэх
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, болзошгүй ослоос сэргийлэхээр улсаас тогтоосон стандартчлалын дагуу компанийн орчны ус, хөрс, агаарыг тогтмол шинжлүүлж, стандартын дагуу байгааг нотолж тогтоодог.
  • Цэвэрлэх байгууламжийн засвар үйлчилгээ, сэргээн засварлах ажиллагааг тогтоосон хугацаанд явуулж, тасралтгүй үйл ажиллагааг хангадаг.
  • Үйлдвэрийн хуурай болон ахуйн хог хаягдлыг хадгалах цэгийг боловсронгуй болгох, хог ачих ажиллагааг хөнгөвчлөх уралдааны шилдэг санаачилгыг хэрэгжүүлж, бүтээмжийг дээшлүүлсэн.
  • Хог хаягдлыг хотын төвлөрсөн цэгт өдөрт 2-3 удаа тээвэрлэн хүргэж зайлуулдаг, түүнчлэн компанийн гадна талбайг долоо хоног бүрийн Баасан гарагт цэвэрлэгээ хийж хэвшсэн.
Хөрс хамгаалах, ногоон байгууламж байгуулах
  • Компанийн барилгын гадна орчны 4356.5м2 талбайд зүлэг, 385м2 талбайд гадна талбайн цэцэг тарьж, 600 хайлаас мод, 200 суулгац, нохойн хошууны 85 мод суулгаж захиргааны албан өрөө, коридорт тасалгааны цэцэг байрлуулан, нийт 1550.0 мян. төг зарцуулав.
  • Компанийн урд талбайн тохижилт, хашаа барин, ажилчдын тав тухтай, амрах орчин бүрдүүлэх усан оргилуур сэргээн засварлаж, цэцгийн мандал тарьж, нийт 10.5 сая төг зарцуулсан.
  • Орхон аймгийн “Хүүхдийн ордон”-ы талбайд 30 ширхэг голт бор мод суулгасан.

Хөнгөн үйлдвэрлэл нь биеийн хүчний хөдөлмөр шаарддаг салбар тул бид үйлдвэрийн газрын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, ажиллагсдынхаа амьжиргааг дээшлүүлэхээр байнга чармайн ажилладаг. Бид байгуулагдсан цагаасаа шинэ техник технологид хөрөнгө оруулалт хийн, тухай бүр ажлын байрыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, нийгэм олон нийтийн ажилд хамруулах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлдэг.

Боловсрол, мэдлэг дэмжих чиглэлд:
  • Мэргэжлийн боловсролыг дэмжих, компанийн мэргэжилтэй ажилтны тоог нэмэгдүүлэх зорилгоор Орхон аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй байнгын хамтын ажиллагаатай ажилладаг ба 2011 онд МСҮТ-ийн оюутнуудын дадлагын сургалтанд 60.0 сая төгрөгийн нэхэх, ээрэх үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмжийг суурилуулж, Мянганы сорилын сан, Монгол Улсын Засгийн Газраас Мэргэжлийн сургалтыг дэмжигч “Найдвартай түнш” байгууллагаар шалгарсан.
  • Компанийн ажилтнуудад менежмент, технологийн сургалт, мэргэжлийн сургалт, мэргэшүүлэх, чиглүүлэх сургалт, сэтгэлзүй, эрүүл мэндийн сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулдаг.
  • Шинээр мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах хөтөлбөр тогтмол хэрэгжүүлэн олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтнуудыг дэмждэг.
  • Эрдэнэт хотод шинээр ашиглалтанд орсон хүүхдийн цэцэрлэгийн 2 ангийн тохижилтод 4.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
Ажилтнуудын нийгмийн асуудалд:
  • Компанийн ажилтнуудын амьжиргааг дээшлүүлэх, шаардлагатай үед эд материалын болоод сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн ажилладаг ба иж бүрэн гэр, буцалтгүй тусламж, нөхөн олговор олгодог.
  • Компанийн ажилтнуудын хүүхдүүд, компаниас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа жил бүр баярлуулан, хүндэтгэл үзүүлдэг.
  • Ажиллагсдын нийгмийн асуудалд анхаарч Худалдаа хөгжлийн банк, ХААН банк, ХАС банк, Капитрон банк, Монгол шуудан банк, Хадгаламж банкнаас зээл авах, мөн бусад байгууллагын лизингийн үйлчилгээнд хамруулах, түүнийг тогтмол эх үүсвэрээр буцаан төлөх боломжоор ханган ажилладаг.
Урлаг спорт, олон нийтийн үйл ажиллагаа:
  • Группийн нийт ажилтнуудын хавар намрын спартикад, урлагийн наадмыг жил бүр амжилттай зохион байгуулдаг.
  • Эрдэнэт хотын 35 жилийн ойн урлагийн их наадамд түрүүлж, Тэргүүн байр, цом, өргөмжлөл хүртэв.
  • “Эрдэнэт хивс” ХХК-ийн 30 жилийн ойн концертыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, ойн арга хэмжээнд уригдсан зочид төлөөлөгчид болон үйлдвэрийн нийт ажиллагсдаас өндөр үнэлэмж авч чадсан.
  • Орхон аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтанд “Эрдэнэт хивс” ХХК-ийн хамт олон оролцож, “Онцгой байдлын төлөө” 3-р зэргийн тэмдгээр шагнагдсан.