Бид дэлхий дахинд

    “Эрдэнэт хивс” ХХК 1983 – 1990 онд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 98 хүртэл хувийг экспортонд гаргадаг байсан арвин туршлагаа 2001 оноос дахин сэргээн өнөөдрийн байдлаар “Натурал Текстайл Групп”-ийн хэмжээнд нийт борлуулалтын 20 орчим хувийг экспортонд гаргаж, энэ үзүүлэлт жил тутам өсөн нэмэгдсээр байна.

Сүүлийн жилүүдэд Монгол орныг дэлхий нийтээр сонирхох хандлага эрчээ авч, эртний түүх уламжлалт, нүүдлийн мал аж ахуй, өвөрмөц соёлтой орон гэдгээс улбаалан “Монголоос ирсэн, цэвэр байгалийн бүтээгдэхүүн”-ийг хэрэглэж дадсан гадаад зах зээлээ тэлэх боломж өргөсөөр байна.

Хивс хивсэн бүтээгдэхүүн

Эрдэнэт Хивс ХХК нь нийт үйлдвэрлэлийн 20-25 хувийг дэлхийн 20 гаруй оронд экспортолж байна. (Орос, Өвөр Монгол, Хятад, Австрали, Казакстан, Йордан, Турк, Беларус, Норвеги, Герман, Болгар, Итали, Израйл, АНУ, Япон, Филипинн)

Ноолуур, тэмээний ноосон нэхмэл, оёмол бүтээгдэхүүн

Эрдэнэт Кашмер ХХК нь нийт үйлдвэрлэлийн 10. хувийг дэлхийн 10 гаруй оронд экспортолж байна. (Итали, Израйл, АНУ, Хятад, Орос, Норвеги, Герман, Швед, Украйн, Казахстан)

Гэрийн эсгий, эсгий эдлэл

Эрдэнэт Текс ХХК нь нийт үйлдвэрлэлийн 10. хувийг дэлхийн 10 гаруй оронд экспортолж байна. (Итали, Израйл, Испани, Хятад, Орос, Норвеги, Казахстан, Япон, Австрали)

#